2025-04-24
Backtesting гэдэг нь таны боловсруулсан арилжааны стратегийг өнгөрсөн үнийн хөдөлгөөн дээр турших үйл явц юм. Энэ нь тухайн стратеги бодит нөхцөлд хэр үр дүнтэй байсныг шалгах боломжийг олгодог.
Жишээ: Та “50 moving average дээр тулсан үед худалдан авна” гэсэн стратегитэй байлаа гэж үзье. Тэгвэл өнгөрсөн 1 жилийн график дээр энэ нөхцөл үүсэх болгонд орсон бол яасан бэ гэдгийг гараар эсвэл программ ашиглан шалгах нь backtesting юм.
Давуу тал
Стратегийн үр дүнг шалгах: Ашигтай эсэхийг харах, алдаа илрүүлэх
Эрсдэлгүй тест: Бодит мөнгө оруулахгүйгээр стратеги турших
Сэтгэлзүйг бэлдэх: Стратеги баталгаатай бол итгэлтэй арилжаа хийхэд тусална
Сайжруулалт хийх: Хамгийн үр дүнтэй нөхцлийг олж, стратегиа боловсронгуй болгох
Хэрвээ танд код бичих чадвар байвал Python, Pine Script (TradingView), MQL4/5 (MetaTrader) ашиглан автомат backtest хийх боломжтой.
Үзүүлэлт
Win rate: Хэдэн % арилжаа амжилттай болсон
Average R:R: Дундаж ашиг:алдагдлын харьцаа
Max Drawdown: Хамгийн их дараалсан алдагдал
Total trades: Нийт хэдэн арилжаа туршсан
Profit factor: Ашигтай арилжаа / алдагдалтай арилжаа
Жич: 60%+ win rate, 1:2 буюу түүнээс дээш RR харьцаа нь ерөнхийдөө сайн үзүүлэлтэд тооцогдоно.
Backtesting бол таны арилжааны “сорилго” юм. Амжилттай стратеги гэдэг нь зөвхөн сайн санаа биш, харин туршиж баталгаажсан, өгөгдөл дээр суурилсан систем байдаг. Та энэ аргаар арилжааны шийдвэрээ илүү итгэлтэй, үндэслэлтэй гаргаж чадах болно.
2025-06-17
Машин сургалт ашиглан валютын ханшийг таамаглах нь
Форекс зах зээл нь өндөр хэлбэлзэлтэй, олон хүчин зүйлээс хамаардаг нарийн төвөгтэй орчин юм. ....
2025-06-16
Python дээр квант трейдинг стратеги боловсруулах алхамууд
Python програмчлалын хэл нь квант арилжааны стратеги боловсруулахад маш хүчирхэг....
2025-06-13
Sharpe ratio болон Sortino ratio-г ойлгох нь
Sharpe болон Sortino харьцаанууд нь форекс арилжаанд гүйцэтгэлийг шинжлэх, стратеги үнэлэх....
2025-06-12
Алгоритм ба квант трейдинг: Шинжлэх ухаан ба практик хэрэглээ
Алгоритм ба квант трейдинг бол зүгээр нэг автомат арилжаа биш. Энэ бол шинжлэх ухаан....
2025-06-11
Scalping стратегиуд: Богино хугацаанд хурдан ашиг олох аргачлалууд
Скалпинг бол богино хугацаанд ашиг олох өндөр эрчимтэй арилжааны арга бөгөөд зөв хэрэглэвэл ....