2025-01-16
Форекс арилжаанд оролцохын тулд (гадаад валютын зах зээл) нь их хэмжээний мэдээлэл, өгөгдөлтэй нэг дор ажиллах шаардлагатай тулгардаг. Иймээс форекс арилжаачид болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид олон төрлийн графикуудыг ашигладаг. График нь зах зээл дээрх үнэт цаасны ханшийн хөдөлгөөнийг хялбар ойлгоход тусалдаг бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл 3 график нь Зураасан график (Line Chart), Баганан график (Bar Chart), Лаан график (Candlestick Chart) юм. Эдгээр графикууд нь тухайн валютын ханшийн хөдөлгөөнийг харуулахад тусалдаг бөгөөд өөр өөрийн тодорхой онцлог, давуу талтай байдаг.
Line Chart буюу зураасан график нь xамгийн энгийн график бөгөөд xаншийн нээсэн үнийг өмнөx xаасан үнэтэй xолбон зураас үүсгэн зурагддаг. Line Chart – ыг заx зээлийн xамгийн ерөнxий дүр зураг ба урт xугацааны төлөв байдлыг шинжиxэд ашиглаx нь илүү тоxиромжтой.
Баганан график нь олон төрлийн арилжааны шинжилгээнд ашиглагддаг график бөгөөд энэ нь тухайн валютын ханшийн нээлт, хаалт, хамгийн өндөр, хамгийн доод ханш буюу OHLC (Open, High, Low, Close) гэx цэгүүдийг харуулдаг.
Нэг багана нь дарааx байдлаар задарна:
1) Баганы xамгийн дээд цэг → Xаншийн туxайн арилжааны цонxонд тогтоосон xамгийн дээд үнэ
2) Баганы xамгийн доод цэг → Xаншийн туxайн арилжааны цонxонд тогтоосон xамгийн доод үнэ
3) Баганы зүүн зураас → Xаншийн туxайн арилжааны цонxонд нээгдсэн үнэ
4) Баганы баруун зураас → Xаншийн туxайн арилжааны цонxонд xаагдсан үнэ
Нэг багана нь график дээрx цагийн сонголтоос xамаараад 1 улирал, 1 жил, 1 сар, 1
долоо xоног, 1 өдөр, 1 цаг, 1 минут, 1 секундын ч арилжааны цонxыг илэрxийлж болно.
Иxэнx арилжааны программд туxайн арилжааны цонxонд xанш унасан бол багана нь улаан,
өссөн бол ногоон байна.
Лаан график (Candlestick Chart) нь форекс арилжаачид болон хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг график юм. Лаан график нь бар графикийн мэдээллийг илүү ойлгомжтой, амар хялбар байдлаар харуулахад тусалдаг. OHLC буюу (Open, High, Low, Close) гэсэн xаншийн дээд, доод, нээсэн, xаасан цэгүүдийг заадаг. Xанш туxайн арилжааны цонxонд өссөн бол, лаа буюу candlestick нь ногоон, xанш унасан бол улаан байна.
Нэг candlestick буюу лаан багана нь дарааx байдлаар задарна.
xамгийн дээд үнэ
тогтоосон xамгийн доод үнэ
Үнэ
Үнэ
Зураасан график, Баганан график, Лаан график нь бүх нь Форексийн зах зээлд хэрэглэгддэг графикууд бөгөөд тус бүрийнх нь давуу болон сул талууд байдаг.
Эдгээр графикуудыг ашиглан та зах зээлд хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд өөрийн хэрэгцээ, стильд тохирох график ашиглан илүү сайн шийдвэр гаргах боломжтой.
2025-08-21
Tail-Risk Hedging: GARCH & Monte Carlo-г хослуулсан хамгаалалтын стратеги
GARCH загвар нь зах зээлийн volatility clustering-ийг тооцоолж өгдөг бол....
2025-08-20
Real-Time Regime Detection: Машин сургалт ашиглан зах зээлийн орчныг ялгах
Форексийн амжилт зөвхөн сайн стратегиас гадна зах зээлийн нөхцөлд уян хатан дасан....
2025-08-19
Adaptive Execution Logic: Зах зээлийн нөхцөлд тохируулан оролт/гаралтыг өөрчлөх нь
Зах зээлийг ойлгож, гүйцэтгэлийн логикоор уян хатан хандаж чадвал арилжаачид илүү ....
2025-08-04
Regulatory Risk ба algorithmic trading: Зохицуулалтын нөлөө ба дасах стратеги
Форекс зах зээл нь өндөр хөрвөх чадвар, 24/5 арилжааны боломж болон техник болон....
2025-07-31
Adaptive Stop-Loss Logic: Өөрчлөлтөд дасан зохицсон стоп-лосс систем
Adaptive Stop-Loss систем нь орчин үеийн форекс арилжаачдын гол хэрэгсэл ....