Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Суурь шинжилгээнд хамгийн их ашигладдаг ЭЗ-ийн үзүүлэлтүүд

2025-05-28

Суурь шинжилгээ нь валютын ханшийн өөрчлөлтийг тодорхойлохын тулд тухайн улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг судлах арга барил юм. Энэ нь техникийн шинжилгээний график, индикаторуудын хослол биш, харин эдийн засгийн бодит өгөгдөлд тулгуурладаг.

Суурь шинжилгээнд хамгийн их ашигладдаг ЭЗ-ийн үзүүлэлтүүд

1. Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP)

Тодорхойлолт: Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) нь тухайн улсын хил дотор тодорхой хугацаанд үйлдвэрлэсэн бүх бараа, үйлчилгээний нийт үнийн дүнг илэрхийлдэг. Энэ үзүүлэлт нь тухайн улсын эдийн засгийн хэмжээ, өсөлт, бууралт, хөгжилд чухал ач холбогдолтой.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Өсөлт: Хэрэв GDP-ийн өсөлт өндөр байвал энэ нь тухайн улсын эдийн засгийн эрүүл мэндийг илтгэнэ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, валютын эрэлт нэмэгдэхэд хүргэдэг.
  • Бууралт: GDP-ийн бууралт нь эдийн засгийн хямралыг илтгэж, валютын ханшийн бууралтанд нөлөөлдөг.

Жишээ: АНУ-ын GDP-ийн өсөлт өндөр байвал ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш нь өсөх хандлагатай байдаг.

2. Хэрэглэгчийн үнэ индекс (CPI)

Тодорхойлолт: Хэрэглэгчийн үнэ индекс (CPI) нь хэрэглэгчдийн худалдан авдаг бараа, үйлчилгээний үнийн дундаж өөрчлөлтийг хэмждэг. Энэ нь инфляцийн түвшинг тодорхойлох үндсэн үзүүлэлт юм.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Өндөр инфляци: CPI-ийн өндөр өсөлт нь инфляцийн түвшинг нэмэгдүүлж, валютын худалдан авах чадварыг бууруулдаг.
  • Төв банкны бодлого: Төв банк инфляцийг хянахын тулд хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь валютын ханшийн өсөлтөд нөлөөлдөг.

Жишээ: Хэрэв АНУ-д CPI өндөр байвал Федерийн нөөцийн банк хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай бөгөөд энэ нь ам.долларын ханшийн өсөлтөд нөлөөлнө.

3. Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд

3.1. Ажлын байрны тоо (Non-Farm Payrolls - NFP)

Тодорхойлолт: NFP нь АНУ-ын ажлын байрны тоог farm, төрийн алба, гэрийн үйлчлэгч, ашгийн бус байгууллагын ажилчдыг үл тооцон хэмждэг. Энэ үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн түвшинг илтгэдэг.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Өндөр NFP: Ажилгүйдлийн түвшин буурч, хэрэглээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг. Энэ нь валютын ханшийн өсөлтөд нөлөөлдөг.
  • Бага NFP: Ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байвал эдийн засгийн хямралд орох эрсдэлтэй бөгөөд валютын ханш буурах хандлагатай байдаг.

Жишээ: АНУ-ын NFP-ийн үзүүлэлт өндөр байвал ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш нь өсөх хандлагатай байдаг.

3.2. Ажилгүйдлийн түвшин

Тодорхойлолт: Ажилгүйдлийн түвшин нь хөдөлмөрийн зах зээлд ажил хайж буй боловч ажил олдохгүй байгаа хүмүүсийн хувь хэмжээг илэрхийлдэг.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Бага ажилгүйдэл: Ажилгүйдлийн түвшин бага байвал эдийн засгийн өсөлт сайн, хэрэглээ өндөр, валютын ханш өсөх хандлагатай байдаг.
  • Өндөр ажилгүйдэл: Ажилгүйдлийн түвшин өндөр байвал эдийн засгийн хямралд орох эрсдэлтэй бөгөөд валютын ханш буурах хандлагатай байдаг.

Жишээ: Хэрэв АНУ-д ажилгүйдлийн түвшин өндөр байвал ам.долларын ханш буурах хандлагатай байдаг.

4. Хүүгийн түвшин

Тодорхойлолт: Хүүгийн түвшин нь төв банкны бодлогоор тодорхойлогддог бөгөөд энэ нь мөнгөний нийлүүлэлт, инфляци, эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Өндөр хүү: Хүүгийн өндөр түвшин нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, валютын эрэлт нэмэгдэхэд хүргэдэг.
  • Бага хүү: Хүүгийн бага түвшин нь валютын эрэлт буурахад нөлөөлдөг.

Жишээ: Федерийн нөөцийн банк хүүгийн хэмжээг нэмэгдүүлбэл ам.долларын ханш өсөх хандлагатай байдаг.

5. Худалдааны тэнцэл

Тодорхойлолт: Худалдааны тэнцэл нь тухайн улсын экспорт, импортын хэмжээний зөрүүг илэрхийлдэг. Хэрэв экспорт их, импорт бага байвал худалдааны тэнцэл эерэг, эсрэг тохиолдолд сөрөг байна.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Эерэг худалдааны тэнцэл: Экспорт их байвал валютын эрэлт нэмэгдэж, ханш өсөх хандлагатай байдаг.
  • Сөрөг худалдааны тэнцэл: Импорт нь экспортноос илүү байвал тухайн улс илүү их гадаад валют зарцуулж буйг илтгэнэ. Энэ нь тухайн улсын валютын эрэлт буурахад хүргэж, ханш нь суларч болзошгүй.

Жишээ: Хэрэв Японы худалдааны тэнцэл удаа дараа сөрөг гарвал иений ханш буурах магадлалтай.

6. Үйлдвэрлэлийн индексүүд (PMI)

Тодорхойлолт: Худалдаа, үйлдвэрлэлийн менежерүүдийн судалгаанд үндэслэн эдийн засгийн идэвхийг үнэлдэг индекс. Хамгийн түгээмэл PMI үзүүлэлтүүд нь:

  • Manufacturing PMI (үйлдвэрлэл)
  • Services PMI (үйлчилгээний салбар)

50-аас дээш: Эдийн засгийн өсөлт, 50-аас доош: Уналт буюу бууралтыг илэрхийлдэг.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • PMI өсөх нь эдийн засгийн идэвхтэй байдал нэмэгдэж байгааг илэрхийлдэг тул валютын ханш өсөх хандлагатай.
  • PMI буурах нь эдийн засгийн хямрал, хэрэглээ буурч байгааг харуулна.

Жишээ: Европын бүсийн Services PMI буурахад евро суларч магадгүй.

7. Хэрэглэгчдийн итгэлийн индекс (Consumer Confidence Index - CCI)

Тодорхойлолт: Иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал, орлого, хэрэглээний талаарх хүлээлт, итгэлцлийг хэмждэг үзүүлэлт.

Валютын ханшид үзүүлэх нөлөө:

  • Итгэл өндөр байх нь ирээдүйн хэрэглээ нэмэгдэх дохио өгч, эдийн засгийн өсөлтийг дэмждэг.
  • Итгэл буурах нь хэрэглээ хумигдаж, эдийн засгийн идэвх саармагжих эрсдэлтэй.

Жишээ: Хэрэв АНУ-ын CCI огцом унавал долларын ханш богино хугацаанд буурах магадлалтай.

8. Засгийн газрын өр ба төсвийн алдагдал

Тодорхойлолт: Тухайн улсын Засгийн газрын нийт өр болон жилийн төсвийн алдагдлыг харуулна.

  • Өр өндөр байх: Гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй санагдаж, валютын ханш буурахад хүргэнэ.
  • Төсвийн хэт алдагдал: Төр засаг мөнгө хэвлэх эсвэл зээл авах замаар нөхөх гэж оролддог тул инфляц өсөх аюултай.

Жишээ: Японы төрийн өр өндөр байгаа тул иений ханш олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлцлээс хамаарч хэлбэлзэх хандлагатай.

9. Геополитик, төв банкны мэдэгдэл

Суурь шинжилгээний хүрээнд эдийн засгийн албан ёсны үзүүлэлтүүдээс гадна:

  • Геополитикийн эрсдэлүүд (дэлхийн зөрчил, дайн, хориг)
  • Төв банкны даргын мэдэгдэл, ирээдүйн бодлогын чиглэл

гэх мэт "зөөлөн өгөгдөл" буюу зах зээлийн хүлээлт, хариу үйлдэлд суурилсан мэдээлэл ч маш чухал.

Жишээ: ЕТБ (Европын Төв Банк)-аас ирээдүйд хүү өсгөх талаар дохио өгөхөд евро богино хугацаанд өсөх хандлагатай.

10. Валют бүрийн онцлог: Суурь үзүүлэлтүүдийн хамаарал

ВалютГол нөлөөлөгч ЭЗ үзүүлэлтЯлангуяа анхаарах
USD (АНУ-ын доллар)GDP, NFP, CPI, FOMC мэдэгдэл Бодлогын хүү
EUR (Евро)Services PMI, GDP, CPIЕХБ-ийн бодлого
JPY (Японы иен)Inflation, Trade Balance, BOJ мэдэгдэлГеополитик, Өр
GBP (Их Британийн фунт)GDP, Inflation, BOE бодлогоBrexit-тай холбоотой мэдээ
AUD (Австрали доллар)Commodity prices, CPIТүүхий эдийн зах зээл
CAD (Канад доллар)Oil prices, CPI, EmploymentГазрын тосны үнэ

Эдийн засгийн өгөгдөл → Валютын ханш

Суурь шинжилгээ нь валютын зах зээлд урт хугацааны чиг хандлага, эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөлүүдийг үнэлэхэд чухал. Дээр дурдсан үзүүлэлтүүдийг:

  • Нэг бүрчлэн ойлгож
  • Зөв цагт ашиглаж
  • Хослуулан шинжлэх

нь арилжаачны зах зээлийн мэдрэмжийг тодорхой хэмжээнд "урьдчилан харах" боломж олгодог.

Нэмэлт зөвлөмжүүд

  1. Эдийн засгийн календарь ашигла: Forex Factory, Investing.com дээрх эдийн засгийн календарь өдөр бүрийн мэдээний ач холбогдлыг ангилан харуулдаг.
  2. Төв банкны хэвлэлийн хурлыг дага: Мэдээллийн агууламж, өнгө аясаас ирээдүйн хандлагыг таамаглаж болдог.
  3. Мэдээний дараа зах зээлийн хариу үйлдлийг ажигла: Мэдээ бодит дүнгээсээ илүүтэй зах зээлийн хүлээлт хэр хангагдсан эсэх дээр үндэслэн хөдлөдөг.

Суурь шинжилгээ бол валютын зах зээлийн зүрх нь юм. Техникийн графикууд үнэний нэг тал бол эдийн засгийн өгөгдөл бол нөгөө тал нь. Зах зээлд итгэлтэй оролцохын тулд суурь үзүүлэлтүүдийг гүнзгий ойлгож, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог бүрэн ойлгох нь амжилтын гол түлхүүр юм.

Ижил төстэй блог