2025-06-13
Форекс арилжаанд оролцогчид амжилттай, тогтвортой ашиг олохын тулд зөвхөн ханшийн хөдөлгөөнийг таамаглах бус, мөн эрсдэлийг зөв хэмжих шаардлагатай. Үр өгөөж болон эрсдэлийн тэнцвэрийг тодорхойлох гол хэмжигдэхүүнүүдийн нэг нь Sharpe ratio, нөгөө нь Sortino ratio юм.
Эдгээр хоёр үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг илүү нарийвчлалтайгаар үнэлэхэд тусалдаг бөгөөд ялангуяа форексийн өндөр хэлбэлзэлтэй зах зээл дээр үр өгөөжийг зөв дүгнэхэд зайлшгүй шаардлагатай юм.
Sharpe Ratio нь хөрөнгө оруулалтын ашигт ажиллагааг түүний авч буй нийт эрсдэлийн хамт үнэлдэг харьцаа юм. Энэ нь risk-adjusted return буюу эрсдэлтэй харьцуулсан ашигт ажиллагааг хэмждэг.
Sharpe Ratio=(Rp−Rf)/σp
Sharpe Ratio нь өгөөжийн хэлбэлзэл хэр их байгааг харгалзан, таны ашиг хэр үр дүнтэй байгааг харуулдаг. Үнэндээ, энэ харьцаа нь ашгийн нэгж бүрийн төлөө хичнээн эрсдэл гаргаж байна вэ гэдгийг хэмждэг.
Sharpe Ratio > 1 бол сайн, > 2 бол маш сайн гэж үздэг.
Sortino Ratio нь Sharpe Ratio-гийн сайжруулсан хувилбар бөгөөд зөвхөн “доош чиглэсэн эрсдэл” буюу муу үзүүлэлт гарсан хэлбэлзлийг харгалзан үздэг.
Sortino Ratio=(Rp−Rf)/σd
Sharpe Ratio нь өгөөжийн бүх хэлбэлзлийг (сайн ч, муу ч) тооцдог бол Sortino Ratio нь зөвхөн алдаа үүсгэсэн хэлбэлзэл-ийг харгалзан үздэг. Энэ нь өөрийн өгөөжөөс доогуур буусан өгөөжүүдэд л анхаардаг гэсэн үг юм.
Форекс арилжаанд ашиг алдагдал их хэлбэлздэг тул Sortino Ratio нь илүү нарийн, бодит зураглалыг гаргаж өгдөг.
Sharpe болон Sortino харьцаанууд нь хоёулаа хөрөнгө оруулалтын өгөөжийг эрсдэлтэй нь уялдуулан хэмждэг ч, тэдгээрийн гол ялгаа нь эрсдэлийг хэрхэн тодорхойлж буй аргачлалдаа оршдог.
Sharpe Ratio нь нийт өгөөжийн хэлбэлзлийг эрсдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өгөөж өссөн ч, буурсан ч аль алиныг нь хэлбэлзэл буюу эрсдэл гэж тооцдог. Энэ нь зарим тохиолдолд ашигтай хөдөлгөөнүүдийг ч "сөрөг" мэт дүгнэхэд хүргэдэг сул талтай.
Харин Sortino Ratio нь зөвхөн "доош чиглэсэн" буюу өгөөж буурсан нөхцөлд үүссэн хэлбэлзэл-ийг эрсдэл гэж үздэг. Ингэснээр ашигтай хэлбэлзлийг сөрөг гэж дүгнэхгүй бөгөөд илүү нарийвчилсан үнэлгээ өгдөг.
Энэ ялгаа нь форексийн арилжаанд маш чухал. Учир нь форекс зах зээлд огцом өсөлт, уналт аль аль нь элбэг бөгөөд зарим хэлбэлзэл нь трейдэрт ашиг авчирч байгаа ч Sharpe Ratio түүнийг “эрсдэл” гэж тооцох нь бий. Харин Sortino Ratio нь зөвхөн алдагдлыг үүсгэсэн хэлбэлзэлд л төвлөрдөг тул эрсдэлийг илүү бодитоор тусгаж чаддаг.
Тиймээс форекс арилжаанд Sortino Ratio-г ашиглах нь стратегийн муу талуудыг онцолж харуулдаг тул илүү оновчтой үнэлгээ өгөх магадлал өндөр юм.
Sharpe болон Sortino ratio-гийн тусламжтайгаар өөрийн ашиглаж буй стратегийн ашигт ажиллагааг эрсдэлтэй нь харьцуулан дүгнэж болно.
Та өөрийн хэрэглэж буй хэд хэдэн стратеги эсвэл валютын хосын өгөөжийг эдгээр харьцаагаар хэмжих замаар аль нь илүү найдвартай ашиг өгч буйг харьцуулж болно.
Sharpe болон Sortino харьцаанууд нь форекс арилжаанд гүйцэтгэлийг шинжлэх, стратеги үнэлэх, эрсдэлийг хянахад чухал хэрэгсэл юм. Хэрвээ та арилжаандаа амжилт гаргахыг хүсвэл ашиг болон эрсдэлийн тэнцвэрийг ойлгож, удирдах чадвартай байх ёстой.
Тиймээс Sharpe болон Sortino ratio-г ойлгож, хэрэглэж сурах нь мэргэжлийн трейдэр болох анхны алхамуудын нэг юм.
2025-06-12
Алгоритм ба квант трейдинг: Шинжлэх ухаан ба практик хэрэглээ
Алгоритм ба квант трейдинг бол зүгээр нэг автомат арилжаа биш. Энэ бол шинжлэх ухаан....
2025-06-11
Scalping стратегиуд: Богино хугацаанд хурдан ашиг олох аргачлалууд
Скалпинг бол богино хугацаанд ашиг олох өндөр эрчимтэй арилжааны арга бөгөөд зөв хэрэглэвэл ....
2025-06-10
Трейдерүүдийн хоорондын өрсөлдөөн ба зах зээлийн динамик
Форекс зах зээл нь "over-the-counter" буюу төвлөрсөн биржгүйгээр явагддаг....
2025-06-09
Хөшүүргийн (Leverage) нөлөө ба эрсдэл: Хэрхэн зөв зохистой ашиглах вэ?
Форекс зах зээл нь асар их боломж агуулсан боловч өндөр эрсдэл дагуулсан....
2025-06-06
Автоматжуулсан арилжааны системийг оновчтой ашиглах нь
Энэ орчинд хүний сэтгэл хөдлөл, алдаа, хэт итгэл зэрэг нь арилжааны үр дүнд сөргөөр нөлөөлж болох....