2025-04-29
Форекс бол хамгийн өндөр хэлбэлзэлтэй, хамгийн их өгөөж бүхий санхүүгийн зах зээлийн нэг. Гэвч энэ боломж зөвхөн бодит стратеги дээр үндэслэсэн, дэг журамтай арилжаа хийдэш арилжаачдад л ашиг болж хувирдаг. Үлгэрлэл төсөөлөлд тулгуурласан, дүрмээ зөрчдөг арилжаа богино хугацаанд ашигтай байж болох ч урт хугацаанд үргэлж ухаалаг арилжааны систем шаардаж байдаг.
— Системтэй, хэмжигдэхүйц, давтагдах боломжтой стратегиуд —
Доорх гурван стратегийн загвар бол өнөөдрөөс эхэлж хэрэгжүүлэхэд бэлэн, олон улсад туршигдсан бөгөөд монгол трейдерүүдийн нөхцөлд ч бүрэн нийцэхүйц бүтэцтэй юм.
— Зах зээлийн хүлээлтийн дараа хүчтэй хөдөлгөөнийг ашиглах —
Зах зээл тодорхой түвшний дотор тогтвортой хэлбэлзэж байгаад тухайн түвшинг хүчтэй давж гарвал, ихэнх тохиолдолд тэр чиглэл рүү тодорхой хугацаанд үргэлжлэх хөдөлгөөн бий болдог. Энэ стратеги нь range market → trending market рүү шилжих шилжилт дээр суурилдаг.
USD/CHF 4 цагийн графикт 0.8900–0.8950 хооронд 3 өдөр хэлбэлзсэн. Лондонгийн нээлтийн дараа 0.8950 түвшинг өндөр хэмжээгээр (volume spike) даван гарч, ханш хурдан 0.9020 хүрсэн. Ашигтай оролцоо: Buy entry @ 0.8960, SL @ 0.8925, TP @ 0.9020
— Тренд үргэлжлэх төлөвтэй үед илүү сайн үнээр оролцох —
Зах зээл тодорхой чиглэлд хөдөлж байх үед богино хугацааны "амралт" буюу таталт (pullback) хийх нь элбэг. Энэ үеийг зөв оношилж чадвал, үндсэн чиглэлд илүү таатай үнээр орох боломж бүрдэнэ.
GBP/USD өсөх трендтэй, 1.2800 → 1.3000 хүрсний дараа Fibo 50%-ийн түвшин болох 1.2900 рүү таталт хийсэн. Engulfing bullish лаа гарснаар signal бүрдэж, арилжаанд орсон. Ашигтай оролцоо: Buy entry @ 1.2910, SL @ 1.2870, TP @ 1.3050
— Зах зээл мэдээлэлд хэт мэдрэмтгий байх үед ашиг олох —
Томоохон макро эдийн засгийн үзүүлэлтүүд (жишээ: NFP, CPI, FOMC шийдвэр) зах зээлд богино хугацаанд огцом хөдөлгөөн үүсгэдэг. Энэ стратеги нь мэдээ гарсны дараах 5–15 минутын доторх хандлагад үндэслэдэг.
NFP тайлан хүлээлтээс өндөр гарсан. USD/JPY мэдээний дараа 149.50-аас 150.80 хүртэл огцом өссөн. 150.20 түвшинд retracement хийж, дахин дээш хөдөлсөн. Оролцоо: Buy @ 150.30, SL @ 149.90, TP @ 151.20
Форекс арилжаа бол тоглоом биш, харин шийдвэр бүрийг хэмжиж болдог, дүн шинжилгээ хийж болох математикт суурилсан системийн илрэл юм. Эдгээр стратегийн загваруудыг хэрэгжүүлж эхэлснээр арилжааны чанар тань мэдэгдэхүйц сайжирна.
2025-06-16
Python дээр квант трейдинг стратеги боловсруулах алхамууд
Python програмчлалын хэл нь квант арилжааны стратеги боловсруулахад маш хүчирхэг....
2025-06-13
Sharpe ratio болон Sortino ratio-г ойлгох нь
Sharpe болон Sortino харьцаанууд нь форекс арилжаанд гүйцэтгэлийг шинжлэх, стратеги үнэлэх....
2025-06-12
Алгоритм ба квант трейдинг: Шинжлэх ухаан ба практик хэрэглээ
Алгоритм ба квант трейдинг бол зүгээр нэг автомат арилжаа биш. Энэ бол шинжлэх ухаан....
2025-06-11
Scalping стратегиуд: Богино хугацаанд хурдан ашиг олох аргачлалууд
Скалпинг бол богино хугацаанд ашиг олох өндөр эрчимтэй арилжааны арга бөгөөд зөв хэрэглэвэл ....
2025-06-10
Трейдерүүдийн хоорондын өрсөлдөөн ба зах зээлийн динамик
Форекс зах зээл нь "over-the-counter" буюу төвлөрсөн биржгүйгээр явагддаг....